Манай хамт олон үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл хангалуун байдлыг нэн түрүүнд тавих ба та бүхэнд хадгалах болон гэмтэлтэй холбоотой асуултууд гарвал бид бүхэн туслахад бэлэн байх болно. Гэвч үнэт эдлэл маань ѳѳрѳѳ нарийн хийцтэй, эмзэг тул тусгай арчилгаа шаардлагатай гэдгийг санагтун.

Бүтээгдэхүүн арчлах
“Микото” брэндийн үнэт эдлэлийг бусад үнэт эдлэлийн жишгээр усанд хүргэхгүй байх, наранд удаан байлгахгүй байх, хатуу зүйлтэй үрэхгүй, унагахгүй байхийг бидний зүгээс зѳвлѳж байна.

Буцаах болон солих журам
Бид бүхэн зарагдсан барааг буцаахгүй ба бүтээгдэхүүнийг ѳѳр бараагаар солиxгүй.

Гэмтэл засварлах журам
Үнэт эдлэлд нийтлэг гардаг гэмтлийг (зүүлтний утас солих, бөгж, ээмэгний сувд унах гэх мэт) манай компани төлбөртэйгээр хийж гүйцэтгэнэ .Гэмтлийг засвар үйлчилгээний журмын дагуу үйлдвэрлэгч компаниас тогтоосон үнээр засварлана.

© 2018 Mikoto Mongolia
by